Улаанбаатарт -17 градус хүйтэн байна

Улаанбаатарт -17 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -16...-21 градус, Хангайн нурууны өвөр бэл болон Алтайн өвөр говь орчмоор 0...-5 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Орхон голын сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр -15-аас -17 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.