Тайландын тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц далайн шуурганд живсний улмаас 31 далайчин сураггүй болжээ. Тодруулбал, Орон нутгийн цагаар ням гарагийн 23:30 цагийн орчимд “HTMAS Sukhotai” хөлгийн цахилгааны хяналтын хэсэг усанд автсанаас жолоодлого алдагдаж, хажуу талаараа унажээ. Осол болох үед хөлөг дээр 100 орчим далайчин байсан бөгөөд аврагчид 75 хүнийг аварсан байна. Тус хөлөг Прачуап Хири Хан мужийн Банг Сафанаас 32 км-ийн зайд эргүүл хийж байсан аж. Ослоос өмнө ширүүн бороо орж, өндөр давалгаа үүсэн цаг агаарын байдал муудна гэдгийг ус цаг уурчид анхааруулж байжээ.
Эх сурвалж: BBC
ВИДЕО: