2006 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа металл хөгжим сонирхогчдын хамгийн ихээр зорьдог "Hellfest" наадам ирэх оны зургаадугаар сарын 15-18-нд /2023.06.15-18/ Францын Клиссонд болохоор товлогджээ. Тус наадамд шилдэг 179 хамтлаг оролцохоор зарлагдсанаас Азийн хоёрхон хамтлаг оролцож буйгаас "The Hu" хамтлагийг зохион байгуулагчдын зүгээс онцолсон байна.
