Улаанбаатарт 13 градус хүйтэн байна

Улаанбаатарт 13 градус хүйтэн байна

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Халх голын хөндийгөөр -18...-23 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -13...-18 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.