Энэ арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн “нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж, тэдэнд хариуцлага тооцохыг шаардсан” иргэдийн тайван жагсаал өдгөө 15 дахь өдрөө үргэлжилж байна.
Тэгвэл тус жагсаалыг ОУ-ын хэвлэлүүд мэдээлж өөрсдийн өнцгөөс тайлбарлаж байсан бол БНСУ-ын томоохон хэвлэл болох KBS II сувгаар Монголд өрнөөд буй нүүрсний асуудалтай холбогдуулан нэвтрүүлэг бэлтгэн гаргажээ.
Тус нэвтрүүлэгт дурдсанаар, “Монголын Ганнам гэх Зайсанд үнэтэй машин орчин үеийн барилга таун хаус байх их харагдах боловч баян хоосны ялгаа асар их, иргэдийн 60 гаруй хувь нь гэрт, модон байшинд амьдардаг ус цахилгаан, нийтийн тээвэр, сургууль гээд дэд бүтэц хүрэлцээгүй” талаар онцолсон байна. Мөн Туркийн GZT суваг нэвтрүүлэг бэлтгэн хүргэжээ.
ҮЗЭХ:
Монголын Ганнам гэх Зайсанд үнэтэй машин орчин үеийн барилга таун хаус байх боловч баян хоосны ялгаа асар их, иргэдийн 60%нь гэрт, модон байшинд амьдардаг ус цахилгаан, нийтийн тээвэр, сургууль гээд дэд бүтэц хүрэлцээгүй авилгалд автсан гээд KBS ээр...? pic.twitter.com/0BNcYCPHBR
— Analiz.mn (@Ana1iz_mn) December 18, 2022