Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар ТОГТУУН байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар ТОГТУУН байна

Өнөө, маргаашдаа Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна. Маргааш буюу энэ сарын 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи  энэ сарын 19, 20-нд нутгийн зарим газраар, энэ сарын 21, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34-39 градус хүйтэн, өдөртөө -23-28 градус хүйтэн, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -27-32 градус хүйтэн, өдөртөө -17-22 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -14-19 градус хүйтэн, өдөртөө -2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -21-26 градус, өдөртөө -8-13 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.