-Д.ГАНТУЛГЫГ ЧӨЛӨӨЛСӨН УИХ-ЫН ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ-
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн, нөхөн сонгууль товлосон УИХ-ын тогтоолууд Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ. Уг асуудлаар нэр бүхий ДӨРВӨН иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж, энэ дагуу дунд суудлаар хэлэлцэж буй юм.
Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанааас “Сонгуулийн тухай хуулийн УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн “ Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол, 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ. УИХ-ын гишүүнээс чөлөөлөх 49-р тогтоол Үндсэн хууль ЗӨРЧӨӨГҮЙ. УИХ-ын нөхөн сонгууль товлосон тогтоол тус тус ЗӨРЧСӨН гэж үзсэн” байна.
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр хэлэхдээ, “Сонгуулийн хуулийг цаашид боловсронгуй болгох, үр дүнтэй холбоотой цаашид маргаан гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нөхөн сонгуулийг явуулах тухай, сонгуулийн зардлыг улсын төсөвт зохих журмын дагуу суулгаж, шийдэх ёстой хэмээн Үндсэн хуулийн цэцийн гишүүд нэг байр суурьтайгаар гаргасан” хэмээн хэллээ.
УИХ-ын 22, 23 дугаар тогтоолыг түдгэлзүүлснээр 2019 оны зургаадугаар сарын 30-нд явагдах Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн УИХ-ын нөхөн сонгууль явагдах эсэх нь эргэлзээтэй болж байна.
Холбогдох хуулийн дагуу Үндсэн хуулийн цэц шийдвэрээ УИХ-д хүргүүлж, ажлын 15 хоногт багтаан хүлээж авах эсэх шийдвэрийг нь баталгаажуулах юм.