Д.Одбаяр БНСУ-ын прокурорт Монгол руу нисэх хүсэлт гаргажээ

Д.Одбаяр БНСУ-ын прокурорт Монгол руу нисэх хүсэлт гаргажээ

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан гэх үндэслэлээр БНСУ-ын Инчёны цагдаагийн Мөрдөн хэлтсээс шалгаж буй. Тус хэлтэсээс Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт 10 хоногийн хилийн хориг тавьж, хамт явсан гэх А.Батчулууныг интерполоор эрэн сурвалжилж, албадан авчрах шийдвэрийг гаргасан.

Одоогоор Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг хилийн хориг тавьсан нөхцөлтэйгээр шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Шалгагдагч Д.Одбаярын зүгээс БНСУ-ын Прокуророос Монгол руу нисэх зөвшөөрөл хүссэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, БНСУ-ын Прокуророос Д.Одбаярт албан ёсоор хариуг нь ирүүлээгүй байгаа аж.