СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зургаан иргэн цасанд сууж, таван настай охины хөл хайрагджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зургаан иргэн цасанд сууж, таван настай охины хөл хайрагджээ

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2 дугаар багийн “Цагаан хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс 220 км, сумын төвөөс 80 км/-т суудлын автомашин цасанд сууж, таван настай охины хөл хайрагджээ.

Энэ тухай дуудлагыг 12.15-ны өдрийн 08:50 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С /37 настай, эрэгтэй/, С /41 настай, эрэгтэй/, Э /31 настай эрэгтэй/, А /10 настай, эрэгтэй/, М /8 настай, эрэгтэй/, С /5 настай, эмэгтэй/ нар “Митцүбиши Пусо” загварын автомашинтай цасанд сууж осголтын байдалтай /С хөл нь хайрагдсан/ байсныг 30 минут ажиллан татаж гарган Багануур дүүрэг рүү тээвэрлэн хүргэсэн байна.