LVMH компанийн тэргүүн Бернар Арно дэлхийн хамгийн баян хүн болжээ

LVMH компанийн тэргүүн Бернар Арно дэлхийн хамгийн баян хүн болжээ

Tesla, SpaceX компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтыг тэргүүлэгч байр сууриа алдсан тухай олон улсын хэвлэлүүд  мэдээлж буй. 

Улмаар Францын тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүн үйлдвэрлэгч LVMH компанийн тэргүүн Бернар Арно дэлхийн хамгийн баян хүн болжээ.

Илон Маскийн өнөөгийн нийт хөрөнгө 178 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа бол Бернар Арногийн хөрөнгө 188 тэрбум ам.долларт хүрч Илон Маскийг гүйцсэн байна.

1987 онд Louis Vuitton-ий загварын ордон болон Moёt Hennessy компаниуд нэгдэж байгуулагдсан LVMH компани нь Christian Dior, Fendi, Givenchy, Marc Jacobs, Bulgari, Kenzo, Tiffany&Co, Hennessy, Hublot зэрэг тансаг зэрэглэлийн 75 брэндийг эзэмшдэг. LVMH компани 2021 онд Европын хамгийн үнэтэй компаниар тодорсон аж. 

Эх сурвалж: CNN