ШУУРХАЙ: "Изинис Эйрвэйз" компанийг Airbus A330-200 онгоцоороо Орос руу цэргийн ачаа тээвэрлэсэн хэрэгт буруутгажээ

2022-12-15 15:01

LIVE: "Даатгалын компаниас зөвшөөрөл өгөөгүй тул бид ОХУ руу нислэг үйлдээгүй" гэж Изинис Эйрвэйз компаниас мэдэгдлээ

Өнөөдөр Aviationsourcenews.com сайт дээр “Монголын агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” компанийн шинээр авсан Airbus A330-200 ачааны онгоц 50 тонн цэргийн хувцас, техникийг Хятадаас тээвэрлэн ОХУ-д очсон байж болзошгүй” гэх мэдээлэл гарсан. 

Тэгвэл энэ талаар “Изинис Эйрвэйз” компаний удирдлагууд мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэрээ, “БНХАУ-аас тээвэрлэсэн тус ачааг давхар даатгалын компани иргэний зориулалттай ачаа хэдий ч хосолмол зориулалттай мэт харагдаж байна гээд нислэгийн зөвшөөрөл өгөөгүй. Иймд манай онгоц монголд газардсан байгаа. Бид энэ ачааг Хятад руу буцааж өгнө. Гэтэл Английн сайт руу монголын нэрээ нууцалсан эх сурвалж манай компанийг гүтгэсэн мэдээлэл өгсөнд харамсаж байна. Мэдээлэл хүргэсэн хүмүүсийг олно. Эдийн бус гэм хорийн хэргээр хариуцлага хүлээлгэнэ. Учир нь нислэг тээвэрлэсэн гэдэг нь манай компанийн нэр төрд халдсан хэрэг” гэсэн юм.

ШУУД ДАМЖУУЛАЛТ: 

2022-12-15 10:26

ШУУРХАЙ: "Изинис Эйрвэйз" компанийг Airbus A330-200 онгоцоороо Орос руу цэргийн ачаа тээвэрлэсэн хэрэгт буруутгажээ

Монголын агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” компанийн шинээр авсан Airbus A330-200 ачааны онгоц 50 тонн цэргийн хувцас, техник тээвэрлэн ОХУ-д очсон байж болзошгүй талаар Aviationsourcenews.com сайт мэдээлж, "Изинис Эйрвэйз компани Оросыг Украин руу довтлоход шууд тусалж байна" гэж мэдэгджээ. 

Тус мэдээлэлд, “Монголын Изинис Эйрвэйз компанийн Airbus A330-200 ачааны онгоц арваннэгдүгээр сарын 30 /2022.11.30/-ны өдөр Хятадаас их хэмжээний цэргийн бараа тээвэрлэж ОХУ-ыг чиглэн явсан байна. Даатгалын компаниас энэ асуудлаар мөрдөн байцаалт явуулж, Хятадаас их хэмжээний цэргийн бараа авч явсан болохыг тогтоосон” гэжээ. Мөн тус онгоцыг анх 1999 оноос эхлэн Canada Airlines компани ашиглаж байсан бөгөөд Изинис Эйрвэйз компани энэ оны арваннэгдүгээр сарын 9 /2022.11.09/-нөөс эхлэн тус онгоцоор нислэг үйлдэж эхэлсэн. Харин хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 30 /2022.11.30/-нд Бээжингээс нислэг үйлдэж, Хятадын Эрээн хотын дээгүүр нисэж байхдаа ADS-B дохио өгөхөө больсон. Харин арваннэгдүгээр сарын 30-наас хойш тус онгоц ямар нэг нислэг хийхгүй байгаа нь Улаанбаатар хотод буусан гэдгийг баталж байна” гэжээ.

Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.