Хөвсгөл нуурын мөс энэ сарын 14–нд бүрэн хөлдөж баринтаглажээ

Хөвсгөл нуурын мөс энэ сарын 14–нд бүрэн хөлдөж баринтаглажээ

Хөвсгөл нуурын мөс өнгөрсөн долоо хоногоос эхлэн барьцалдан энэ сарын 14–нд бүрэн хөлдөж баринтаглажээ.

Гэхдээ мөс гүйцэд хөлдөх болоогүй тул ард иргэдийг тээвэр хийж, зам товчлохгүй байхыг анхааруулж байна. Хөвсгөл нуур нь ихэвчлэн өвлийн дунд сарын шинийн 15-аас хойш бүрэн хөлддөг хэмээн нутгийн иргэд хэлжээ. Нуурын мөс өвлийн дунд сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд 120-150 см орчим зузаантай болох үед хангалттай хөлдсөн гэж үздэг аж.