БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан 165 Монгол иргэнийг хоёр сарын дотор албадан нутаг буцаасан гэж мэдэгджээ

БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан 165 Монгол иргэнийг хоёр сарын дотор албадан нутаг буцаасан гэж мэдэгджээ

Өнгөрөгч арав, арваннэгдүгээр сар /2022.10-11/-д 10 мянга гаруй хууль бус цагаач иргэдийг ирлүүлэн сайн дурын үндсэн дээр нутаг буцах хөтөлбөрийн дагуу гаргасан гэж БНСУ-ын Хууль зүйн яам өчигдөр /2022.12.14/ мэдэгдсэн байна.

Энэ удаагийн цагаач иргэдийг илрүүлэх арга хэмжээг голчлон үзвэр үйлчилгээ, массаж зэрэг нийгэмд хор хөнөөл учруулж болзошгүй салбар, ложистик, хүргэлт зэрэг орон нутгийн иргэдийн ажлын байртай нягт холбоотой салбаруудад явуулсан аж. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Тус яамнаас мэдээлснээр, Нийт цагаач иргэдийн 7,378 нь сайн дурын үндсэн дээр Өмнөд Солонгосоос явсан. Ингэхдээ тус иргэдийн торгуулийн чөлөөлөлт, нэвтрэх хязгаарлалтыг түдгэлзүүлсэн.

Харин зөрчилтэй 3,865 хууль бус цагаачдаас албадан гаргасан 3,281 цагаачийн 1,441 нь Тайландын, 814 нь Вьетнамын, 587 нь Хятадын, 165 нь Монголын иргэд байсан гэжээ.

Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар COVID-19-ийн улмаас түр завсарласны дараа аравдугаар сараас хууль бусаар ажиллаж, оршин сууж буй гадаадын иргэдтэй тэмцэх арга хэмжээгээ дахин эхлүүлсэн гэдгийг онцлон дурджээ.

Эх сурвалж: Koreatimes