АНУ-ын алдарт жүжигчин, тулааны урлагийн мастер Жан-Клод Ван Дамм Украины Закарпат мужид айлчилсан талаар TSN телевиз мэдээлжээ.
Өдгөө 62 настай жүжигчин Ван Даммтай авхуулсан зургаа Украины хувийн эмнэлгийн эмч Михаил Ершов нийтэлсэн боловч удалгүй тэрээр устгасан байна. Харин тус эмнэлгийн ажилтнууд Ван Даммыг ирснийг баталсан ч, жүжигчин өөрөө “нууц” гэсэн шалтгаанаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Энэ нь түүнийг аюулгүй байдлын үүднээс мэдээллийг нууцалж байна. Ван Дамм одоо ч Украинд байж магадгүй гэж зарим эх сурвалжууд мэдээлжээ.
Тэгвэл өнөөдөр /2022.12.14/ “Тик Ток” сүлжээнд Ван Даммтай цэргийнхний хамт хийсэн видео бичлэг хийж буйгаа нийтэлсэн байна. Харин Украины яг хаана тус зураг авалтыг хийсэн нь тодорхойгүй байгаа ажээ.
Эх сурвалж: Varlamov news
ВИДЕО: АНУ-ын жүжигчин Ван Дамм Украинд очжээ pic.twitter.com/0U878yApEJ
— iSee.mn (@iSee_MN) December 14, 2022