УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Баатарчулуун нь эхнэр болон бусад хүмүүсийн хамт "Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлд өнөөдөр автомашинтай зорчиж яваад зам тээврийн осолд орсон байна.
Ж.Баатарчулуун болон түүний эхнэрийн биеийн байдал хүнд, эмнэлэгт хүргэгдсэн байна. Ж.Баатарчулуун нь Бүгд найрамдах Хятад ард улсын Хөх хот дахь дэд Консулаар ажилладаг юм.
Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг энэ тухай хэвлэлд өгсөн тайлбартаа “Ямар ч байсан ийм харамсалтай хэрэг гарсан гэдэг мэдээлэл авсан. Сайншанд сумын эмнэлэгт хүргэсэн гэсэн мэдээлэл байна. Манай яамны ажилтан, албан хаагчид илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ажиллаж байна” гэжээ.