ВИДЕО: “Украины Буча хотод Оросын 64 дүгээр ангийн цэргүүд хэрхэн дайны гэмт хэрэгт үйлдэж байсан” талаар ярьжээ

ВИДЕО: “Украины Буча хотод Оросын 64 дүгээр ангийн цэргүүд хэрхэн дайны гэмт хэрэгт үйлдэж байсан” талаар ярьжээ

Украины хойд хэсэгт орших Буча хот руу довтлох үеэрээ “дайны гэмт хэрэг үйлдсэн” хэмээн буруутгагдсан Оросын цэргийн 64-р ангийн мотобуудлагын бригадын бүрэлдэхүүнд алба хааж Никита Чибрин CNN агентлагт ярилцлага өгчээ.

Харин Никита Чибрин өнгөрөгч есдүгээр сард Оросын цэргийн албанаас зугтаж, Беларусь, Казахстанаар дамжин Европ руу дүрвэсэн байна. Тэрээр ярилцлагынхаа үеэр “Оросын цэргүүд хэрхэн дайны гэмт хэрэг үйлдэж байсан” талаар ноцтой зүйлийг ярьжээ. Тодруулбал “Ээж, охин хоёрыг хүчирхийлээд гүйж байсан цэргүүдийг би харсан. Хүчингийн хэрэг үйлдсэн тэр цэргүүдийг ахлагч нь зодсон ч, тэднийг шоронд хорилгүй, зүгээр л халсан” гэж ярьжээ.  Тэгвэл Дэлхий даяар шуугиан тарьсан Оросын цэргийн 64-р ангийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Зоригт үйлстэн" зэрэг шагналаар шагнасан юм. 

Эх сурвалж: CNN