Итэвоны ослоос амьд үлдсэн өсвөр насны хүү гэртээ амиа хорлосон байдалтай олджээ

Итэвоны ослоос амьд үлдсэн өсвөр насны хүү гэртээ амиа хорлосон байдалтай олджээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотын Итэвон дүүрэгт өнгөрсөн аравдугаар сарын 29 /2022.10.29/-нд болсон сүнсний баярын үеэр 156 хүн амь үрэгдсэн. Улмаар хүний амь хохирсон харамсалтай уг осолд хэн нэгнийг буруутгах үзэл газар авснаар осолд буруутгагдаж байсан цагдаагийн офицер гэрээсээ нас барсан байдалтай олдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Дээрх эмгэнэлт явдлын дараа эмнэлэгийн яаралтай тусламж авч амьд үлдсэн хүмүүс олон нийтэд өөрсдийн түүхээ хуваалцсан юм. Тэгвэл уг ослоос амьд үлдсэн хүү энэ даваа гараг /2022.12.12/-т  амьдарч байсан байрнаасаа нас барсан байдалтай олджээ

Тодруулбал, арванхоёрдугаар сарын 12-ны 23:40 цагийн орчимд цагдаагийн байгууллагад сураггүй алга болсон иргэний тухай дуудлага мэдээлэл иржээ. 30 минутын дараа цагдаа нар эрлийн ажлаа эхлүүлж, алга болсон иргэнийг хайж алга болсон өсвөр насны хүүг түрээсийн байрнаас нь нас барсан байдалтайгаар олсон байна.  Цагдаа нар хүүгийн үхлийн нарийн шалтгааныг нарийвчлан тогтоохоор үргэлжлүүлэн ажиллаж байгаа бөгөөд анхан шатны үзлэгээр хүүг амиа хорлосон хэмээн тодорхойлоод байгаа аж.

Талийгаач хүү осол болдог өдөр найзуудын хамтаар Итэвонд очсон байжээ. Улмаар "шахцалдаанаас аврагдаж эмчлүүлсэн хэдий ч сэтгэл гутралд өртөн, түүнийгээ даалгүй амиа хорлосон байж болзошгүй" хэмээн олон нийт таамаглаад байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Түүнчлэн шахцалдаанаас амьд үлдсэн нэгэн иргэд "Нүдний минь өмнө амьсгал хураан, тусламж гуйн хашхирч байсан хүмүүсийг дүр зураг нүдээ аних төдийд харагдаж, чихэнд сонсогдож байна" хэмээжээ. Энэ нь тухайн осол гарах үеэр хэргийн газар байсан олон зуун хүмүүсийн нийтлэг дүр зураг. Иймд сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс энэхүү шархаа даалгүй ийнхүү амиа хорлох сонголтыг хийж эхэлсэн байж болзошгүй байгаа юм.