Энэ арванхоёрдугаар сарын 12-ны өдөр /2022.12.12/ Английн зарим хэсгүүдэд их хэмжээний цас орж тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зогсонги байдалд оржээ.
Тодруулбал, тус улсад хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан зарим нислэг цуцлагдаж, метро болон тээврийн хэрэгслүүдэд томоохон саад учирсан байна. Өчигдрийн байдлаар Английн Зүүн өмнөд, Баруун өмнөд төмөр замын галт тэрэгний үйлчилгээ тасалдсан хэвээр байсан бөгөөд зарим газар тог тасарч, замын гэрлэн дохио доголдож ноцтой зам тээврийн ослууд гарч байгаа аж.
ВИДЕО: