Өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины өмнөд хэсэг тулаан өрнөсөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж буй. Тодруулбал ОХУ-ын арми Одесса хотыг онилсон бол Украинчууд Оросын талд эзлэгдээд буй Мелитополь хотыг бөмбөгдсөн гэж байгаа. Тэгвэл Мелитополь хотын захад орших Константиновка тосгоны гүүрний багануудыг дэлбэлсэн гэж Оросын томилсон орон нутгийн эрх баригчид мэдээлсэн бөгөөд тэд уг дэлбэрэлтэд Украины хорлон сүйтгэгчдийг буруутгажээ.
Эх сурвалж: Varlamov news