ОХУ-аас томилогдсон Херсон мужийн нэгдүгээр дэд захирагч В.Булюкын сууж явсан автомашинд дэлбэрч тэрээр шархадсан талаар Оросоос томилогдсон орон нутгийн Эрүүл мэндийн яамны тэргүүн В.Илмиевээс мэдэгджээ. Тэрээр мэдээлэлдээ, “В.Булюк үнэхээр зовж шаналсан. Түүний биеийн байдал дунд зэрэг байна. Харин жолооч газар дээрээ нас барсан. Надад өгсөн мэдээллээр тэдний автомашинд мина дэлбэрсэн. Түүнийг Херсон мужийн нэгэн эмнэлэгт хүргэсэн” гэжээ.
Эх сурвалж: Varlamov news