Индонезийн парламент “Гэр бүлийн харилцааг зохицуулах” хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаанд орсон бол нэг жил хүртэл хугацаагаар хорих, хамтран амьдарч байгаад энэ төрлийн үйлдэл гаргасан бол зургаан сар хорих ялаар шийтгэнэ гэж заажээ.
Харин энэхүү өөрчлөлтийг Индонезийн зарим иргэд эсэргүүцэж, парламентын ордныхоо гадна цугларч жагсаал хийсэн бөгөөд өчигдөр BBC агентлагийн мэдээлснээр тус хууль гадаадын жуулчдад үйлчлэхгүй гэв.
Тодруулбал, Шинэ хууль Индонез улсад ирсэн гадаадын жуулчид, байнга оршин суух гадаадын иргэдэд бас үйлчлэх тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлээд байсан бол тус улсын аялал жуулчлалын гол төв Бали арлын захирагч энэ хууль гадаадын жуулчдад үйлчлэхгүй болохыг албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрбээр, “Бали бол Бали. Урьдынх шигээ аялж, жуулчлахад аюулгүй, тав тухтай газар хэвээр байх болно” гэжээ. Мөн жуулчдыг зочид буудалд байрлахаар буух үед гэрлэлтийн баталгаа шаардахгүй, шалгахгүй гэсэн аж.