"БНХАУ ачаа, тээвэрт тавьсан хатуу хөл хориогоо цуцалсан" гэж мэдээлжээ

"БНХАУ ачаа, тээвэрт тавьсан хатуу хөл хориогоо цуцалсан" гэж мэдээлжээ

БНХАУ-ын эрх баригчдын тогтоосон “Тэг Ковид” бодлого нь тус улсын олон сая иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, тэднийг бослого тэмцэл хийхэд хүргээд буй. Тэгвэл БНХАУ чанга хатуу хөл хориогоо сулруулж, иргэдийн зорчих эрхийг нээж эхэлсэн байна.

Тодруулбал, тус улсын ачаа тээврийн урсгалд тавьсан чанга хатуу хөл хорионы хязгаарлалтаа цуцалсан байна гэж "Financial Times" сонин мэдээлжээ. Хятад улсад энэ сарын 10-ны байдлаар ковидын 10 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд шинээр нас бараагүй байна. Сонирхуулахад, манай улсын экспорт, импортын ачаа тээвэр БНХАУ-аас шууд хамааралтай гэж хэлж болох бөгөөд тус мэдээлэл нь Монгол улсын эдийн засаг эерэг тусах нь дамжиггүй юм.