1988 онд Боинг онгоцыг сөнөөсөн хэрэгт буруутгаж Ливийн тагнуулын ажилтныг АНУ-д баривчилжээ

1988 онд Боинг онгоцыг сөнөөсөн хэрэгт буруутгаж Ливийн тагнуулын ажилтныг АНУ-д баривчилжээ

1988 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр PanAm агаарын тээврийн компанийн “Боинг-747” онгоцыг агаарт сөнөөж, 270 хүнь, түүний дотор АНУ-ын 190 иргэний амь насыг хөнөөсөн бөмбөгийг бүтээсэн хэрэгт Ливийн тагнуулын ажилтан Абу Агила Масъу гэгч АНУ-д баривчлагджээ. 

Абу Агила Масъу нь Их Британийн нутаг дэвсгэрт болсон хамгийн олон хүний аминд хүрсэн террорист халдлагад оролцсон хэргээр АНУ-д эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж тус улсын Хууль зүйн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Лондонгийн Хитроу нисэх онгоцны буудлаас Нью-Йорк дахь Жон Кеннедигийн олон улсын нисэх онгоцны буудал руу ниссэн “Боинг 747” онгоцыг хөөрснөөс хойш 38 минутын дараа дэлбэрсэн тэсрэх төхөөрөмжийг бүтээсэн гэж Масъудыг АНУ буруутгажээ.

Эх сурвалж: abcnews.com