БНСУ-д суугаа монголчууд нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох, шударга ёс, эх орондоо тайван амьдрахыг шаардаж сөүл хотноо жагсаж байна.
Тухайлбал, Эрх баригчдаас шударга ёсыг шаардаж, нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох, нэрсийг яаралтай зарлахыг шаардсан иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд үргэлжилж буй. Энэ үеэл олон улсад оршин суугаа монголчууд өөрсдийн эсэргүүцлээ илэрхийлж, жагсаалд нэгдэж байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2022.12.11/ БНСУ-д суугаа монголчууд тус улсын нийслэл сөүл хотноо жагсаал зохион байгуулж байна. Жагсаалд бага насны хүүхдүүд ч нэгджээ. Нийт 300 гаруй хүн оролцож байна.
Энэ үеэр жагсагчид "Бие дийлэхээ байлаа. Эх орондоо харимаар байна. Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж, хариуцлага тооц, Гадаадад биш эх орондоо сайхан амьдармаар байна. Гадаад өрөө төл" хэмээн бичсэн лоозон барьжээ.
Түүнчлэн жагсаалын үеэр БНСУ-ын үндэсний телевизээр 'Монголын нүүрсний хулгайн хэрэг'ийн талаар сурвалжилсан бүтэн нэвтрүүлэг хийх талаар залуучууд хүсэлт тавьж. Хүсэлтийн хариуд нь нотлох баримт, эх сурвалж бүрдүүлж өгчээ.
ВИДЕО: