Богдхан уулын дархан цаазат газрын Манзуширын ам, Энхтайваны аманд газар олголтыг зогсоолоо

Богдхан уулын дархан цаазат газрын Манзуширын ам, Энхтайваны аманд газар олголтыг зогсоолоо

Дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд шинээр газар олгох зөвшөөрлийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ бүрэн зогсоосон.
 
Улмаар Богдхан уулын дархан цаазат газрын Манзуширын ам, Энхтайваны аманд газар олголтыг зогсоолоо. Тус хэсгийн газар олголтыг бүрэн зогсоосноор 240 орчим га газрыг хамгаалж авч үлдлээ.
 
Түүнчлэн Залаатын зүүн богины ам өнгөрсөн арваннэгдүгээр сард Богдхан уулын Залаатын зүүн богины аманд газар олгох зөвшөөрлийг цуцалсан юм. Тус газар нийт 60.03 га талбайтай.  Нэмж олгохыг хориглосноор 27.73 га талбайг олголт хийлгүй, хамгаалалтын бүс болгон авч үлдсэн юм. 
 
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам



Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө