"Х.Нурлатын хамаарал бүхий компани Казахстанд тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьсан асуудлыг мөрдөн шалгаж байна”

"Х.Нурлатын хамаарал бүхий компани Казахстанд тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьсан асуудлыг мөрдөн шалгаж байна”

Өнөөдөр /2022.12.09/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ажиллаж байсан Х.Нурлат нь Казахстанд орон сууцны хороолол бариулж буй талаарх мэдээлэлтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар хэллээ.

Тэрбээр, Гэхдээ эцсийн байдлаар тухайн хүнийг гэм буруутай гэж зарлаж болохгүй. Яг үүнтэй адилхан, мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй байгаа үед УИХ-ын тэр гишүүн нүүрсний хэрэгт холбоотой гэж зарлах боломжгүй. Саяын ярьсан тохиолдол бол мөрдөн шалгах ажиллагаа явагдаад шүүхэд шилжихэд дөхсөн гэж сонссон. Үүнийг АТГ-ын дэд дарга зарлах болов уу гэжээ.