Х.Нямбаатар: Нүүрсний экспортод хамгийн их санаа зовж байгаа хүмүүсийн нэг нь БИ

Х.Нямбаатар: Нүүрсний экспортод хамгийн их санаа зовж байгаа хүмүүсийн нэг нь БИ

Өнөөдөр /2022.12.09/ Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Нүүрсний экспортод хамгийн их санаа зовж байгаа хүмүүсийн нэг нь би. Нэгдүгээрт би өнгөрсөн хугацаанд эдийн засгийн хүндрэлтэй үед нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ЗГ-ын ажлын хэсгийг ахалж, Гашуунсухайт боомтод ажиллаж, цагдаа дотоодын цэргийн том бүрэлдэхүүн дэглэм сахисны үр дүнд МУ-ын нүүрсний экспорт 2019 оноос хойш хамгийн оргил үеийг даваад явж байгаа. Харамсалтай зүйл юу вэ гэхээр монгол улсад орж ирж байгаа мөнгөн урсгал нэмэгдэхгүй байгаа нь нүүрс тээврийн хулгайн асуудлыг ЗГ олон нийтийн анхааралд оруулж шалгах чиглэл болж байна гэдгийг хэлье. Хоёрдугаарт энэ долоо хоногт хуралдсан ЗГ-ын хуралдаанаар боомтын асуудал эрхэлсэн сайдын үүрэгт ажлыг намайг хавсарган гүйцэтгэх ЗГ-ын шийдвэр гарсан. Маргааш боомтын асуудал эрхэлсэн сайдын хувиар боомтуудын үндэсний зөвлөл болон бусад албан тушаалтнуудыг хуралдуулж боомттой холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлыг сайжруулах илүү хариуцлагатай болгох нүүрсний болон бусад ашигт малтмалын экспортыг биет хэмжээг нэмэгдүүлэх дээр тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэв.