Х.Нямбаатар: Жагсагчдын хоёр дахь шаардлага ойлгомжгүй байна. Нүүрсний хулгайчдад шууд ял оноож, хөрөнгө хураах боломжгүй

Х.Нямбаатар: Жагсагчдын хоёр дахь шаардлага ойлгомжгүй байна. Нүүрсний хулгайчдад шууд ял оноож, хөрөнгө хураах боломжгүй

Өнөөдөр /2022.12.09/ Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Жагсагчдын зүгээс дараах гурван үндсэн шаардлагыг тавьж байна. нэгдүгээрт нүүрсний хулгайчдыг олон нийтэд зарла, хоёрдугаарт холбогдсон хүмүүст бүгдэд нь 15 жилийн ял өгөөд хөрөнгийг нь улсын орлого болго гуравдугаарт Ковидын үеийн төсвийг ил тод болгохыг ийм шаардлага тавьж байна. Ковидын үеийн төсвийг ил тод болгохыг ЗГ-ын хуралдаанаас Шадар сайд С.Амарсайханд даалгасан. Өөрөөр хэлбэл улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн, аймгийн орон нутгийг төсвийн хөрөнгөөр мөн олон улсын зээл тусламжийн мөнгөөр ковидын үед зарцуулсан нийт эмчилгээний зардал болон онцгой авч хэрэгжүүлсэн зардлууд ариутгал бүхий л зардлыг олон нийтэд ил тод зарлахыг ЗГ-аас даалгасан. Ирэх долоо хоног гэхэд С.Амарсайхан дарга вэб сайтад байршуулна. Жагсагчдын хоёр дах шаардлага үндсэндээ зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж ил тод болгох ажиллагаа байгаа. 1992 онд МУ-ын шинэ үндсэн хуулиар хууль дээдлэх ёсыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгон зарласан. Тийм учраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэн орооцолдсоныг илрүүлж шүүхэд шилжүүлж байж шийдэгдэх асуудал. Жагсагчид 15 жилийн ялыг өг гээд байх юм. Хэнд яаж ял оноох нь ойлгомжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл ял өгөх, хөрөнгө хураах зөвхөн шүүх эрх мэдлийн асуудал” гэлээ.