Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-д ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийг бүрэн эрхт төлөөлөгчөөр томилов

Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-д ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийг бүрэн эрхт төлөөлөгчөөр томилов

Засгийн газрын энэ сарын 07-ны өдрийн ээлжит /2022.12.07/ хуралдаанаар орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн 51 хувьд ШАЛГАЛТ хийх шийдвэрийг гаргасан. 

Уг ажлын хүрээнд орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн 51 хувьд бүрэн эрхт төлөөлөгч томилох шийдвэрийг өнөөдрийн /2022.12.09/ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргажээ. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон байна. Тэрбээр тус компанид хэрэгжсэн есөн төсөлтэй холбоотой гэрээг ил болгож АТГ-т шилжүүлэх үүрэг хүлээж байгаа аж.