Оросын зэвсгийн наймаачин Виктор Бутаар АНУ-ын сагсан бөмбөгийн од Бритни Гринерыг солилцжээ

Оросын зэвсгийн наймаачин Виктор Бутаар АНУ-ын сагсан бөмбөгийн од Бритни Гринерыг солилцжээ

Энэ оны хоёрдугаар сар /2022.02/-аас хойш хар тамхины хэргээр Москвагийн шоронд хоригдон, 9 жилийн ял сонсоод байсан АНУ-ын WNBA-гийн од Бритни Гринерыг хоригдол солилцох замаар суллахыг түүний ар гэрийнхэн Цагаан ордноос хүсэж байсан юм. 

Иймд АНУ-д 25 жилийн хорих ялыг эдэлж байгаа, Оросын зэвсгийн наймаачин Виктор Бутаар АНУ-ын иргэн Бритни Гринерыг солилцох асуудал Жо Байдены засаг захиргаанаас дэмжлэг авсан юм. 

Тэгвэл АНУ-ын сагсан бөмбөгчин Бритни Гринерээр сольсны үр дүнд Виктор Бут буцаж ирсэн гэж Оросын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. Харин Бритни Гейнерын дотнын хүн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд хандан, “Би сая Бритни Грейнертэй ярилцсан. Тэр аюулгүй байна. Тэр онгоцонд байна. Тэр гэр лүүгээ ирж байна" гэсэн байна. Энэхүү үйл явдлыг олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлж байна.

Эх сурвалж: Varlamov news




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө