С.Энхтүвшингийн гэрээс Хятадын банкны тэмдэг, 100 мянган ам.доллар, Б.Ганхуягийнхаас тусгай төхөөрөмж илрүүлэгч гарчээ

С.Энхтүвшингийн гэрээс Хятадын банкны тэмдэг, 100 мянган ам.доллар, Б.Ганхуягийнхаас тусгай төхөөрөмж илрүүлэгч гарчээ

АТГ, ЦЕГ-ын ажилтнууд өчигдөр /2022.12.7-8/- нд шилжих шөнө прокурорын зөвшөөрөлтэйгөөр найман хүнийг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилсан юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшингийн гэрээс Хятадын банкны тэмдэг 100 мянган ам.доллар, 70 сая төгрөг, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдоржийн гэрээс 300 сая төгрөг, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн гэрээс тусгай төхөөрөмж илрүүлэгч гарч ирсэн байна.