"Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх алсын тусгалтай зэвсэг бүтээхэд Украинд тусалдаггүй” гэж АНУ-ын тал мэдэгджээ

"Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх алсын тусгалтай зэвсэг бүтээхэд Украинд тусалдаггүй” гэж АНУ-ын тал мэдэгджээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон Пентагоны тэргүүн Ллойд Остин нар мэдээлэл хийх үеэрээ, “АНУ-ын эрх баригчид Украинд Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх алсын тусгалын зэвсэг бүтээхэд тусалдаггүй” гэж мэдэгджээ.

Учир нь ОХУ-ын нисэх онгоцны буудлууд дахин халдлагад өртсөний дараа тэд ийнхүү мэдэгдэл хийсэн байна.

Тодруулбал, өчигдөр /2022.12.06/ Оросын Курскийн нисэх онгоцны буудлын ойролцоох газрын тосны агуулах шатсан бол, Даваа гараг /2022.12.05/-т Рязань болон Энгельсийн ойролцоох хоёр цэргийн нисэх онгоцны буудлуудад нэгэн зэрэг дэлбэрэлт болсон юм. Эдгээр агаарын баазуудад цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай стратегийн онгоцууд байрлаж байжээ.  Тус халдлагыг Украины Зэвсэгт хүчний нисгэгчгүй онгоцууд үйлдсэн гэж ОХУ мэдэгдсэн ч Киев энэ цохилтод оролцсон гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.  

Харин АНУ-ын Төрийн департаментын нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Украиныг Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг бид дэмжихгүй, үүнд нь зориулж юу ч өгөхгүй. Харин бид түншүүдтэйгээ тэдэнд өөрсдийгөө хамгаалах, газар нутаг, эрх чөлөөгөө хамгаалахад нь шаардлагатай техник хэрэгсэл өгөхөөр шийдсэн” гэжээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

20 минутын өмнө