"Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн" иргэдээ нэг жил хорьдог болох хуулийг Индонезийн парламент баталжээ

"Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн" иргэдээ нэг жил хорьдог болох хуулийг Индонезийн парламент баталжээ

Индонезийн парламент, “Гэр бүлийн харилцааг зохицуулах” хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаанд орсон бол нэг жил хүртэл хугацаагаар хорих, хамтран амьдарч байгаад энэ төрлийн үйлдэл гаргасан бол зургаан сар хорих ялаар шийтгэнэ гэж заажээ. Мөн энэхүү хууль нь Индонезийн иргэд болон тус улсад оршин сууж буй гадаадын иргэдэд хамаарах аж. Харин хуулийн энэхүү өөрчлөлтийг Индонезийн зарим иргэд эсэргүүцэж, парламентын ордныхоо гадна цугларч жагсаал хийсэн байна.

Эх сурвалж: Varlamov news