Өчигдөр буюу энэ сарын 6-ны өдөр Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг нэгэн уурхайд БНХАУ-ын иргэн нас барсан хэрэг гарсан байна.
Тодруулбал, тус аймгийн Баян-Овоо суманд байрлах уурхайд нэг хүн нас барсан гэх мэдээлэл ажилчдаас 14:40 цагт ирсэн байна. Хэргийн газрийн үзлэгээр БНХАУ-ын иргэн жоншинд даруулан нас барсан байжээ.
Тухайн уурхай нь жонш олборлох тусгай зөвшөөрлөтэй "Ханшашир" ХХК бөгөөд нас барсан Хятад иргэн гэрээт ажилтан нь байсан аж. Уг хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар материалжуулан шалгаж байна.