БИДНИЙ ТУХАЙ: Монголын төсвийг бүрдүүлдэг нүүрсний орлогыг хувьдаа завшсан этгээдүүдийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал Улаанбаатарт боллоо

БИДНИЙ ТУХАЙ: Монголын төсвийг бүрдүүлдэг нүүрсний орлогыг хувьдаа завшсан этгээдүүдийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал Улаанбаатарт боллоо

Өнгөрөгч хоёр өдөр үргэлжилсэн, "Нүүрсний орлогоос 44 их наяд төгрөгийг хулгайлсан албан тушаалтнуудын нэрсийг зарлаж, хариуцлага тооцох"-ыг шаардсан иргэдийн жагсаалын талаар олон улсын томоохон агентлагууд мэдээлсээр байна. 

Тухайлбал, BBC агентлаг энэ талаар дараах мэдээллийг гаргасан байна. Үүнд, “Хүйтнийг үл харгалзан (Улаанбаатарын агаарын хэм -21 хэм хүртэл буурсан) хэдэн мянган жагсагчид Сүхбаатарын төв талбайд цугларчээ. Учир нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод албан тушаалтнуудыг авлига авсан, Монгол Улсын төсвийн орлогын хамгийн том эх үүсвэр болох нүүрсний орлогыг хувьдаа завшиж, залилан хийсэн хэмээн буруутгаж буй олон нийтийн жагсаал болсон байна. 

Ням гараг /2022.12.04/-т жагсагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөө рүү очихыг хүссэн ч цагдаа нар тэдний замыг хаасан байна.

Харин жагсагчид Даваа гараг /2022.12.05/-т засгийн газрын ордон руу дайрахыг оролдсон ч дараа нь сайн дураараа хотын төв талбайг орхин тарсан байна. Тус улсын парламент яаралтай хуралдаж, үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. BBC агентлагийн мэдээлснээр жагсагчид талбай руу орох замыг хааж, тус газар зассан “Сүрэл гацуур” модыг галдан шатаасан байна. Тэд мөн тус улсын засгийн газрын ордон руу нэвтэрч чадсан ч, хууль сахиулах байгууллагын ажилтнууд тэднийг саатуулж, удалгүй сулласан байна.

Харин Монголын нийслэл Улаанбаатар хотын эрх баригчид жагсагчдыг тараахын тулд хүч хэрэглэхээр шийдсэн ч, тэд сайн дураараа талбайг чөлөөлсөн байна. Жагсагчид тус улсын парламентыг тарааж, авлигын хэрэгт сэжиглэгдэж буй өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж ийнхүү жагссан байна” гэжээ. 

Эх сурвалж: BBC