ТОДРУУЛГА: Жагсаалд оролцсон иргэд тарж, яг одоо 100 хүрэхгүй хүн Төв талбайд байна /LIVE/

ТОДРУУЛГА: Жагсаалд оролцсон иргэд тарж, яг одоо 100 хүрэхгүй хүн Төв талбайд байна /LIVE/

Иргэд "Нүүрсний хулгай"-чидтай тэмцэх, хариуцлага тооцохыг эрх баригчдаас хүсч өчигдрөөс /2022.12.04/ эхлэн Сүхбаатарын талбайд жагсаж байгаа билээ. 

ВИДЕО:

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-аас "Онц байдал тогтоох шаардлагагүй" гэж үзсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас иргэдийг тараах ажлыг зохион байгуулж байна. Яг одоогийн байдлаар Төв талбай дээр хэдэн хүн байгаа талаар болон жагсагчдыг хэрхэн тарааж байгааг албаны эх сурвалжаас тодруулахад "Жагсаалд оролцсон иргэд ерөнхийдөө тарж, 22 цаг 40 минутын байдлаар Төв талбайд 100 орчим иргэн байна. Цагдаагийн байгууллагаас иргэдийг тарахыг уриалж, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг хүсэж байна. Иргэд ч бидний уриалгыг нааштай хүлээн авч, жагсаал тарж байна. Жагсагчдад хүч хэрэглэсэн зүйл байхгүй" гэлээ.