ШУУРХАЙ: Маргааш хичээл, сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдана

ШУУРХАЙ: Маргааш хичээл, сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдана

Өчигдөр /2022.12.04/ эхэлсэн иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж, яг одоо нөхцөл байдал хүндрээд байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлээд буй. Тэгвэл үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан онц байдал зарлах асуудал яригдаж улмаар хичээл сургуулийг түр зогсоож магадгүй гэгдээд байсан юм.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “УИХ-ын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцлээ. Хуралдаанаас одоогоор Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн. Иймд маргааш хичээл сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдана” гэлээ.