ШУУРХАЙ: "Онц байдал тогтоох" шаардлагагүй гэж УИХ үзлээ

ШУУРХАЙ: "Онц байдал тогтоох" шаардлагагүй гэж УИХ үзлээ

Иргэд "Нүүрсний хулгай"-чидтай тэмцэх, хариуцлага тооцохыг эрх баригчдаас хүсч өчигдрөөс /2022.12.04/ эхлэн Сүхбаатарын талбайд жагсаж буй. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцлээ. Хуралдаанаас одоогоор "Онц байдал тогтоох шаардлагагүй" гэж үзсэн байна. Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал дэмжлээ.