ШУУРХАЙ: Жагсаалыг албадан тарааж байна

ШУУРХАЙ: Жагсаалыг албадан тарааж байна

Өчигдөр /2022.12.04/ эхэлсэн иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж, яг одоо нөхцөл байдал хүндрээд байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлээд буй.

Тэгвэл нийтийг хамарсан энэ удаагийн жагсаал төрийн тусгай объект руу халдаж байгаа тул хуулийн дагуу жагсаал цуглааныг албадан тараах Нийслэлийн Засаг Даргын захирамж өнөөдөр 19:00 цагт гарсан байна. Тиймээс 21:00 цагаас эхэлж жагсагчдыг албадан тарааж эхэлжээ.