Чуулганы хаалттай хуралд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцож мэдээлэл хийж байна

Чуулганы хаалттай хуралд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцож мэдээлэл хийж байна

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын чуулган яг одоо цахимаар хаалттай хуралдаж байна. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж буй нь эцсийн байдлаар тодорхой болоогүй байгаа юм. Ямартай ч тус хуралд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож мэдээлэл хийж байгаа аж. 

Иргэдийн хувьд "Нүүрсний хулгай"-чидтай тэмцэх, хариуцлага тооцохыг эрх баригчдаас хүсч өчигдрөөс /2022.12.04/ эхлэн Сүхбаатарын талбайд жагсаж буй. Жагсаал өнөөдөр ч үргэлжилж үдээс хойш эмх замбараагүй нөхцөл байдлыг үүсгээд байна. Жагсагчид Төрийн ордны гадна хаалга, ханыг эвдэлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй албан тушаалтнуудыг гарч ирж уулзах, шаардлагыг нь хүлээж авахыг шаардаж байгаа юм.