Ч.Хүрэлбаатар: Л.Оюун-Эрдэнийн ЗГ халуун чулуу атгах шаардлагатай үед нь атгаад, шийдвэр гаргах ёстой үед нь гаргаад явж байна

Ч.Хүрэлбаатар: Л.Оюун-Эрдэнийн ЗГ халуун чулуу атгах шаардлагатай үед нь атгаад, шийдвэр гаргах ёстой үед нь гаргаад явж байна

Өнөөдөр /2022.12.05/ Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар сайд нар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, “Нэгдүгээрт БНХАУ-аас нүүрстэй холбоотой Монгол талаас оролцсон гэх мэдээлэл нийслэлд ирүүлсэн гэдэг нь ташаа мэдээлэл. Ямар агуулгаар, ямар зорилгоор энийг сэвээд байгааг би ойлгохгүй байгаа. Гэхдээ МУ-ын ерөнхий прокурорын газраас МУ-ын Засгийн газарт хандаж БНХАУ-аас үүнтэй холбоотой мэдээллийг өгөөч ээ гэсэн хүсэлтийг тавьсан. Хууль зүй дотоод хэргийн яам дээр ерөнхий прокуророос ирсэн тэр хүсэлтийг аваад ГХЯ-аар дамжуулан БНХАУ-ын талд тавьж байгаа юм. Энд би нэг л зүйл хэлмээр байна. Олон хүний эрх ашиг үүнд хөндөгдөж байна. Олон нийтийн цуглааныг ашиглаж жижиг группүүд өөрсдийнхөө зорилгыг биелүүлэх гээд яваад байна. Ард түмэн эцэст нь хэн юу хийгээд яваад байгааг харж байгаа болов уу гэж найдаж байна. Л.Оюун-Эрдэнийн ЗГ хүн биш хууль засагладаг байхын төлөө тасралтгүй ажиллаж байгаа. Халуун чулуу атгах шаардлагатай үед нь атгаад, шийдвэр гаргах ёстой үед нь гаргаад явж байгаа. Эцсийн үр дүн яриа чухал биш үйлдэл чухал биш үр дүн чухал.Үр дүн гарахын тулд бид хичээж байна” гэв.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө