"УИХ-ын гишүүн Ч.Ундрамын асуудлаар иргэд ёс зүйн хороонд өргөдөл, гомдол өгвөл түүнийг хэлэлцэнэ" гэж мэдэгдэв

"УИХ-ын гишүүн Ч.Ундрамын асуудлаар иргэд ёс зүйн хороонд өргөдөл, гомдол өгвөл түүнийг хэлэлцэнэ" гэж мэдэгдэв

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлтэй холбоотой асуудал олон нийтийн сүлжээнд цацагдаад буй. Тодруулбал, түүний нөхөр Б.Наранцацралт УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг хүчирхийлэгч хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл зарим иргэд УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, "УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой асуудал бол цэвэр хувь хүний асуудал. Иргэдийн зүгээс ёс зүйтэй холбоотой асуудлаар Ёс зүйн хороонд өргөдөл гомдол өгвөл түүнийг хэлэлцэнэ" гэжээ.