ВИДЕО: БНСУ-ын олон ангит кино үзсэн хойд солонгосын гурван оюутныг олны өмнө цаазалжээ

ВИДЕО: БНСУ-ын олон ангит кино үзсэн хойд солонгосын гурван оюутныг олны өмнө цаазалжээ

Хойд Солонгост Өмнөд Солонгосын олон ангит кино, үзэж байгаад баригдсан өсвөр насны оюутнуудыг олны өмнө цаазалсан гэх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр цацагдсан.
 
Тэгвэл өчигдөр /2022.12.04/ "Чөлөөт Ази" радио Хойд Солонгосын Янгган мужийн нэгэн оршин суугчаас иш татан "Өнгөрсөн аравдугаар сард Хесан хотод өсвөр насны гурван оюутныг олны өмнө цаазалсан" хэмээн мэдэгдсэн талаар Өмнөд Солонгосын SBS телевиз мэдээллээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 
 
Түүнчлэн өсвөр насны оюутан Хойд Солонгост Өмнөд Солонгосын кино үзэж байгаад баригдвал анх удаа гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж 1-6 сар хүртэлх хугацаагаар хөдөлмөрийн хүмүүжлийн лагерьд эдлүүлэн. Харин давтан гэмт хэрэг үйлдсэн бол хөдөлмөрийн лагерьд таван жил хоригдох аж. Мөн зүгээр хараад суух биш тарааж, зарж байгаад баригдвал насанд хүрээгүй хүүхдэд ч цаазаар авах ял оноож болно гэж тус улсын хуульд заажээ.
 
ВИДЕО: 
 



Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө