Нүүр далдлах “хижаб”-ыг заавал өмсдөг хуулиа Иран улс өөрчилнө гэж мэдэгджээ

Нүүр далдлах “хижаб”-ыг заавал өмсдөг хуулиа Иран улс өөрчилнө гэж мэдэгджээ

Энэ оны есдүгээр сараас эхлэн Иран улс даяар эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байгаа бөгөөд 22 настай Махса Амини нүүр далдлах “хижаб” өмсөөгүй хэргээр дэд цагдаад саатуулагдаж, амиа алдсаны дараа тус жагсаал эхэлсэн юм.

Сүүлийн гурван сарын хугацаанд тус жагсаалыг хүчнийхэн хүчээр тарааж байгаа гэх бөгөөд Ираны Аюулгүйн зөвлөл энэ сарын 3 /2022.12.03/-ны байдлаар эсэргүүцлийн жагсаалд оролцсон 200 хүн амиа алдсан гэж мэдэгдээд байна. Тэгвэл Иран улс заавал “хижаб” өмсөх тухай хуулийг эргэн харах болно гэж тус улсын Ерөнхий прокурор Мохаммад Жафар Монтазери мэдээлснийг иш татан “The Guardian” мэдээлжээ. Прокурорын хэлснээр, одоо энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг парламент, шүүхийнхэн шийдэж байгаа бөгөөд үр дүн нь "хоёр долоо хоногийн дараа" гарна гэжээ.

Эх сурвалж: Varamov news




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө