Суданд НҮБ-ын энхийг сахиулагчдыг эсэргүүцэж жагсжээ

Суданд НҮБ-ын энхийг сахиулагчдыг эсэргүүцэж жагсжээ

Өнгөрсөн бямба гарагт /2022.12.03/ Суданы олон мянган исламистууд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг эсэргүүцэн жагсжээ.

Тодруулбал, тус иргэд “Суданы асуудалд битгий хөндлөнгөөс оролц" хэмээн Хартум дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын байрны гадаа жагссан байна. Суданд өнгөрсөн жил болсон төрийн эргэлтийн улмаас үүссэн улс төрийн хямралыг шийдвэрлэхээр НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаа үргэлжилж буй. Суданы алслагдсан бүс нутгуудад долоо хоног бүр болдог төрийн эргэлтийн эсрэг жагсаал, эдийн засгийн хямрал, үндэстэн ястны мөргөлдөөн нэмэгдэж байгаа нь эмх замбараагүй байдлыг улам гүнзгийрүүлж байна гэж мэдээлжээ.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ үзнэ үү