Б.Ганхуяг: Намайг ухаад ухаад юу ч гарахгүй

Б.Ганхуяг: Намайг ухаад ухаад юу ч гарахгүй

“Эрдэнэс тавантолгойХК-д онцгой дэглэм тогтоож, гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин нөгөө талд “нүүрсний хулгай” гэсэн сэдэв олон нийтийн анхааралд ороод байна.

Учир нь 44 их наяд төгрөгтэй тэмцэх нүүрс хилээр гарсан, орлого нь улсын төсөвт төвлөрөөгүй гэх мэдээлэл гарч, энэ талаар ч өчигдөр /2022.12.04/ жагсаал хийсэн иргэд шаардаж байлаа. Тэгвэл Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг өөрийн твиттер хуудастаа нэгэн иргэнийн сэтгэгдэлд, “Өөрт чинь ямар гай болсноо санахгүй байна. Атаа жөтөө, өшөө хонзон ч гэж алга. Адилхан л Монгол хүн. Надаас ухаад ухаад баас ч гарахгүй. Төрийн компанийг яаж асуудалгүй, хулгай үгүй ажиллуулж бодлогыг харуулах гэж чин сэтгэлээсээ хичээж, зүтгэж ажилласан” гэсэн байр суурийг илэрхийлжээ.




“BONUS BOOST” BSB-д

13 цагийн өмнө