ШУУРХАЙ: ОХУ-ын хилээр гарахыг хориглосон Буриад иргэн хуурамч паспорт ашиглан Монгол Улс руу нэвтрэхийг завдсан хэрэг гарчээ

ШУУРХАЙ: ОХУ-ын хилээр гарахыг хориглосон Буриад иргэн хуурамч паспорт ашиглан Монгол Улс руу нэвтрэхийг завдсан хэрэг гарчээ

ОХУ-ын Буриадын иргэн нь өөр хүний паспорт ашиглан Монгол Улс руу гарахыг завдсан хэрэг гарсан талаар тус улсын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, ОХУ-ын Холбооны мөрдөх товчооноос тус Буриад иргэнийг хилээр гаргахыг хориглосныг тухайн иргэн мэдсээр байж "Хиагт" шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхийг завдсан байна. Тэрбээр хилийн шалган нэвтрүүлэх хилийн боомтоор гарахыг завдахдаа хэн нэгний хүчингүй бичиг баримтыг ашиглаж байгаад баригдаж, ОХУ-ын хилээр хууль бусаар нэвтрэхийг оролдсон хэмээн буруутгагдажээ.

Эх сурвалж: Baikal