Өсвөр насны хүүхдүүд нэгийгээ бүлэглэн зодож буй бичлэг өчигдөр /2022.12.04/ цахим орчинд тархсан. Тэгвэл тус бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгаж ажлын хэсэг гаран шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтсийн Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа аж. Тус хэрэгт нийслэлийн 47 дугаар сургуулийн ахлах ангийн сурагч холбогдсон байж болзошгүй байгаа юм. Тэд хүүхдүүдийг дээрэлхэн зодож мөнгө нэхдэг гэх урьдчилсан мэдээлэл гараад байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
10 жилийн хүүхдүүд нэгнээ зодож дээрэлхэх нь ойрд ихсээд байна. 47-р сургуулийн 12-р ангийн сурагч Т нь хүүхдүүдийг зодож дээрэлхэн сэтгэлзүйн дарамтанд оруулсан байна. Хэдий хүүхэд ч гэсэн ийм танхай, балмад, хэрцгий байж болохгүй нуруу ууц нь гэмтвэл яана❗️❗️❗️ pic.twitter.com/kQ3L3G0l56
— Батболд???? (@Batbold10K) December 3, 2022