Үндэсний "Алтан цом"-ын төлөөх цуврал барилдааны хоёрдугаар шатны барилдаан хоёр өдрийн өмнө эхэлж, Увс аймгийн бөхчүүд Баянгол дүүргийг, Баян-Өлгий аймгийн бөхчүүд Дундговь аймгийг тус тус ялж шигшээ наймд шалгараад байгаа.
Тэгвэл өчигдөр /2022.12.03/ Архангай аймгийн баг Ховд аймгийн багийг 13:12 харьцаатай ялж, тэмцээний шөвгийн наймд шалгаран үлдсэн байна. Тус барилдааны үеэр Улсын аварга О.Хангайг Аймгийн заан Э.Мөнхжаргал давж шуугиан тарьжээ.
ВИДЕО:
Шинэхэн аварга Хангайг Аймгийн Арслан Мөнхжаргал өчигдөр хаясан бичлэг, хөгжөөн дэмжигчид хөөрхөн болжээ ? pic.twitter.com/D54wn5g50n
— Ɱb? (@mnxbat) December 3, 2022