Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор 2000 онд батлагдсан "Аялал жуулчлалын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгож, өчигдөр /2022.11.29/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлж өгөхийг хүссэн.
Энэхүү хуулийн төслийн хүрээнд:
- Нэгдүгээрт, жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүний НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно.
- Хоёрдугаарт, “E-Visa” олгох улс орнуудын тоог хоёр дахин нэмэгдүүлж, цахим системээр 48 цагийн дотор онлайнаар виз олгоно.
- Гуравдугаарт, агаарын тээврийн либеральчлалыг эхлүүлж, гурван жилийн хугацаанд Монгол орныг зорих нислэгт хязгаарлалт тавихгүй, бүх улсаас ирэх агаарын хөлгийг хүлээн авна.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн твиттер хуудастаа мөн мэдээлжээ.
Welcome to Mongolia!
— Л.Оюун-Эрдэнэ (@OyunerdeneMN) November 29, 2022
2023-2025 are declared as the years of Tourism by the Government of Mongolia. New Law on Sustainable Tourism will be adopted by the Parliament.
1. ?% VAT refund
2. E-Visa in 48 hours
3. Liberalization of all-Air Transport #WelcometoMongolia?? pic.twitter.com/LYWcdMXhHL